Японд асар их хэмжээний цас орсноос болж багагүй асуудал дагуулж байна. Гудамж талбайд хальтиргаа гулгаа ихтэйгээс автомашины осол хэргийн тоо онцгой ихээр нэмэгджээ. Дээрээс нь хойд нутгаар орсон их цасыг цэвэрлэх үедээ гэмтэж бэртэн амиа алдсан ний тоо 60-д хүрсэн.
Японы төв засгийн газраас хойд нутагт орсон их цасыг цэвэрлэх нөөц боломж дутмаг байгаа хойд нутгийнхандаа санхүүгийн шуурхай тусламж илгээж байна. Тус улсын газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын сайд Акаба Кадзуёши энэ тухай мэдээлсэн юм.

Японы Хоншю, хойд Хоккайдо арлуудад өнгөрсөн оны 12 дугаар сараас хойш тасралтгүй цас орж байгаагаас болж нийтийн тээврийн үйлчилгээнээс авхуулаад орон сууц нийтийн аж ахуйн үйл ажиллагаа ч эрс доголдсон. тиймээс иргэд байшин барилгынхаа цасан хунгарыг арилгах гэж оролдон ихээр гэмтэж бэртэн амиа алдахад ч хүрч байгааг сайд анхааруулжээ. Цасаа цэвэрлэх гэж байгаад байшин барилгаас унаж эсвэл цасан хунгарт дарагдаж амиа алдсан хүмүүсийн ихэнх нь өндөр настнууд байгаа аж.

| Японд их цас орсны уршгаар 60 гаруй хүн амь насаа алджээ | ||
| Үзсэн: 961 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.