Коронавирусний халдвар авсан удирдагчдын тоо нэмэгдсээр байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Мексик улсын ерөнхийлөгч коронавирусний халдвар авсан талаараа жиргэжээ. Түүний өвчлөл хөнгөн хэлбэрийнх аж.
Өдгөө 67 настай, ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор твиттер хуудсандаа байршуулсан мэдээлэлдээ “түүний эрүүл мэндийн байдал удахгүй дээрдэнэ” гэдэг итгэлтэй байгаа илэрхийлжээ. Мексик улсад коронавирусний өвчлөлөөр нас барсан хүний тоо 150 мянгад дөхөж байгаа хүнд бэрх цаг үед ийм үйл явдал тохиож байгаа хэдий ч Лопес Обрадор ажлаа гэрээсээ үргэлжүүлнэ гэдгээ хэлсэн байна.
Тэрбээр өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар холбогдож, ярилцахаар төлөвлөжээ. Удирдагчид хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар хэлэлцээд зогсохгүй Оросын коронавирусний эсрэг вакциныг Мексик улсад нийлүүлэх талаар хэлэлцэх юм. Өнгөрсөн жил Мексикийн ерөнхийлөгч мэдэгдэл хийх үеэрээ ОХУ-д үйлдвэрлэгдсэн "Спутник V" вакцин үр дүнтэй нь батлагдсан тохиолдолд 12 сая тунг худалдан авахаар төлөвлөж байгаа талаар мэдээлж байсан юм.
Тус улс Оросоос гадна АНУ-аас коронавирусний эсрэг вакцин худалдан авахаар хэлэлцээ хийгээд байна. Мексик улс нь коронавириусний халдвар хамгийн өндөртэй орнуудын жагсаалтад багтаж байгаа. Тус улсад халдвар авсан хүний нийт тоо 1.7 саяд хүрсэн бол 149 мянган хүн нас барсан гэж Жон Хопкинсийн их сургууль тооцоолжээ. Энэ эндэгдлийнхээ үзүүлэлтээр Мексик улс АНУ, Бризил, Энэтхэгийн дараа, дэлхийд 3-т эрэмбэлэгдэж байна. Дашрамд дуулгахад, Оросын коронавирусний эсрэг Спутник вакциныг бүртгэлжүүлж, эмчилгээнд ашиглаж эхлээд байгаа орнуудын тоо нэмэгдсээр байна. Европын Холбооноос орнуудаас Унгар Оросын вакциныг бүртгэлжүүлсэн анхны орон болсон байна.
| Мексик улсын ерөнхийлөгч коронавирусний халдвар авчээ | ||
| Үзсэн: 702 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.