
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад уулархаг нутгаар ялимгүй цас орж, нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байна.
2021 оны 01 дүгээр сарын 27-ны 20 цагаас 01 дүгээр сарын 28-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Хэрлэн, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 20-25 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 29-34 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Шөнөдөө хялмаална. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 38-40 хэм, бусад хэсгээр 30-32 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 35-37 хэм, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 36-38 хэм, өдөртөө 17-19 хэм хүйтэн байна.
2021 оны 01 дүгээр сарын 29-нөөс 02 дугаар сарын 02-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
29, 30-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 31-нд нутгийн зүүн хэсгээр, 2-р сарын 1-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 29, 2-р сарын 1-нд говь, тал, хээрийн нутгаар, 30, 31-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Хэрлэн, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 19-24 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 24-29 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна. 31-нд нутгийн хойд хэсгээр, 2-р сарын 1-нд нутгийн зүүн хэсгээр хүйтний эрч бага зэрэг чангарна.
Улаанбаатарт шөнөдөө 32 хэм хүйтэн | ||
Үзсэн: 664 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.