Шууд Chart

Германд вакцинд хамрагдах хүсэлтэй хүмүүсийн тоо өсчээ

2021-01-28 15:51:04

Герман улсад шинэ  коронавирусний эсрэг  вакцин хийлгэхэд бэлэн байгаагаа илэрхийлж  буй  иргэдийн тоо нэмэгдсээр  байна. Үүнийг  Алленсбах  дахь  социологийн  судалгааны хүрээлэнгээс явуулсан судалгааны дүн гэрчилж байна.

Тодруулбал, сүүлийн санал  асуулгын дүнгээр Германы   иргэдийн  63 орчим хувь  нь вакцинжуулалтанд хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Харин 12 дугаар  сард  явуулсан судалгаагаар  энэ нь 52 хувьтай байсан  юм.

Мөн Германы Бундесвер Португали улс руу цар тахалтай тэмцэхэд нь гаднаас  тусламж  үзүүлэх боломжийг судалж  дүгнэх зорилгоор тусгай багийг илгээгээд байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Германд вакцинд хамрагдах хүсэлтэй хүмүүсийн тоо өсчээ  
Үзсэн: 733 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй