![](/uploads/201405/news/thumb/8258fe420d36bc8d403f8ef18c387372_x3.jpg)
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.
Байнгын хорооноос гаргасан саналуудын нэг болох энэ оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар саналыг хэлэлцэх үеэр гишүүд саналаа хэлцгээсэн. Уг асуудал дээр сөрөг байр суурьтай байсан гишүүдийн нэг нь О.Содбилэг гишүүн юм. Тэрээр "Олон улсын жишигт улсын сан, төсөв нь нэг бүтцэнд байдаг. Гэтэл манай улсад Сангийн яам, Эдийн засаг хөгжлийн яам гээд хоёр тусдаа. Тэр хоёр яамны сайд нар нь өөр намуудаас сонгогдсон. Хоорондоо ямар ч холбоогүй ажилладаг" гэж хэлсэн юм. Түүний үзэж буйгаар улсын санг төвлөрүүлж түүнийгээ захиран зарцуулж, улсын эдийн засаг, санхүүгийн байдлыг хариуцдаг институт нь нэг байх ёстой ажээ. Тэрээр мөн иймэрхүү чиг үүргийн давхацлыг арилгавал эдийн засгийн хямралт байдлаас гарахад тустай гэлээ.
Сангийн яам, Эдийн засаг хөгжлийн яамыг нэгтгэх ёстой гэв | ||
Үзсэн: 902 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.