Шууд Chart

Долларын ханш 2000 төгрөгт хүрвэл Монголбанкны Ерөнхийлөгч хариуцлага хүлээх ёстой

2014-05-01 14:16:59

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр Төрийн өмчит үйлдвэрийн газруудыг хувьчлах нь эдийн засгаа сэргээхэд үр дүнгээ өгнө гэж зарим гишүүн үзсэн юм. Ашиггүй ажиллаж буй Төрийн өмчит үйлдвэрийн газруудыг хувьчлах нь эдийн засгийн үр нөлөөтэй, төрд дарамтгүй болох сайн талтай гэх гишүүд байлаа.

Харин УИХ-ын гишүүн Г.Баярсайхан ТӨҮГ-уудыг ашиггүй ажилладаг нь өмнөх Засгийн газрууд бялуу хүртэж ирсэнтэй холбоотой гэсэн юм. Тэрээр “Үе үеийн Засгийн газар ТӨҮГ-аас бялуу хүртэж ирсэн. Иймд ашиггүй ажиллаж байгаа үйлдвэрийн газруудыг хувьчилж ашигтай ажиллаж байгаа компаниудын үйл ажиллагааг илүү дэмжээд явах ёстой. Түүнчлэн эдийн засгийг идэвхжүүлэхийн тулд валютын ханшийг тогтвортой байлгах нь чухал юм. Монголын банк санхүүгийн салбар цөөн хэдэн гэр бүлийн эзэмшилд очсон байна. Мөн тус салбарыг либералчлах шаардлагатай. Валют 1800 болчихлоо. Одоо удахгүй 2000 хүрвэл хэн хариуцлага хүлээх вэ. Монголбанкны ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүнтэй хариуцлага хүлээх ёстой” гэсэн юм.

Нийтэлсэн: О.Энхмаа

Долларын ханш 2000 төгрөгт хүрвэл Монголбанкны Ерөнхийлөгч хариуцлага хүлээх ёстой  
Үзсэн: 1037 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
124.158.107.xxx [124.158.107.xxx] 2014-05-01 15:21
2000 àðàé ÷ äýý 1850 õ¿ðâýë îãöðîõ åñòîé ø¿¿

Бидэнтэй нэгдээрэй