Шууд Chart

ОХУ-ын Ерөнхийлөгч дэлхий дахинд тогтворгүй байдал нэмэгдэх эрсдэлтэй байгааг сануулав

2021-01-29 11:31:29

Дэлхийн эдийн засгийн форумын цахим уулзалт үргэлжилж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цахим уулзалтад оролцож үг хэлэхдээ олон улсын харилцааны өнөөгийн байдал ихээхэн төвөгтэй болж байгааг онцолсон байна.

Өөрөөр хэлбэл, олон улсын нөхцөл байдал 1930-аад оны харилцааны байдалтай адил байна. "Ковид-19" цар тахалтай зэрэгцээд улс орнуудын хандлага, баримталж байгаа бодлого одоогийн байдлаар үргэлжилбэл тогтворгүй байдал улам нэмэгдэх төлөвтэй байгааг тэрбээр анхааруулжээ.

Түүний үзэж байгаагаар олон улсын түвшинд тэгш бус байдал, ажилгүйдэл, популизм нэмэгдэж, дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн хооронд өрсөлдөөн, бие биенээ заналхийлэх байдал өсөн нэмэгджээ. Түүнчлэн тэрбээр худалдааны хориг саад, хориг арга хэмжээ, санхүүгийн хязгаарлалт, мэдээлэл технологийн орчин дахь өрсөлдөөн дэлхийд зөрчил тэмцлийн шинэ орчныг бий болгох эрсдэл нэмэгдсэнийг Дэлхийн эдийн засгийн чуулганы цахим уулзалтаар дамжуулж, олон улсад илэрхийлжээ.

Мөн тэрбээр АНУ-тай байгуулсан стратегийн зэвсэг хорогдуулах тухай гэрээг сунгах болсон нь зөв чиглэлд зөв алхам болсон гэж дүгнэсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-ын Ерөнхийлөгч дэлхий дахинд тогтворгүй байдал нэмэгдэх эрсдэлтэй байгааг сануулав   
Үзсэн: 786 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй