Шууд Chart

Навальныйгийн дүү, хамтран зүтгэгчдийг 48 цаг саатуулжээ

2021-01-29 11:37:58

ОХУ-ын цагдаа нар сөрөг хүний удирдагчдын нэг Алексей Навальныйгийн гэр болон ажлын байранд нэгжлэг хийж, түүний гэр бүлийн гишүүд болон хамтран зүтгэгчдийг 48 цаг саатуулсан байна. Тэднийг хөл хорионы дэглэм зөрчсөн үндэслэлээр шалгаж буй юм байна.

Алексей Навальныйг Германд эмчлүүлээд энэ сард эх орондоо ирмэгц нь тэнсэн харгалзах ялын нөхцөлийг зөрчсөн үндэслэлээр баривчилж, 30 хоногийн хугацаатай саатуулсан. Түүнд хөл хорионы дэглэм зөрчсөн, иргэдийг зөвшөөрөлгүй жагсаалд уриалсан үндэслэлээр шинээр хэрэг үүсгэжээ.

Хэргийг мөрдөн шалгах хүрээнд түүний гэр болон ажлын байранд нэгжлэг хийж, түүний дүү Олег Навальныйг баривчилсэн юм байна. Оросын цагдаа нар өнгөрсөн 7 хоногийн амралтын өдрүүдэд Оросын 100 гаруй хотод болсон жагсаалаас хойш Москва хотод 30 гаруй байршилд нэгжлэг хийжээ.

Жагсаалын үеэр 4000 орчим хүнийг баривчлан саатуулж, Москва, Санктпетербург болон бусад хэд хэдэн хотод эмх замбараагүй байдал өдөөсөн, хууль бус жагсаалд насанд хүрээгүй хүүхэд оролцуулсан, цагдаа нарын эсрэг хүч хэрэглэсэн, зам хаасан, танхайрсан, эд хөрөнгө сүйтгэсэн зэрэг зүйл ангиар хэрэг үүсгэн, мөрдөн шалгалт эхлүүлсэн байна. Алексей Навалныйг дэмжигчид энэ ням гарагт ОХУ даяар дахин эсэргүүцлийн жагсаал хийхээр төлөвлөж байгаагаа мэдээлээд байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Навальныйгийн дүү, хамтран зүтгэгчдийг 48 цаг саатуулжээ   
Үзсэн: 631 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй