Жил бүр Хятадын Цагаан сараар олон сая хүний зорчих хөдөлгөөн өрнөж, агаарын болон төмөр замын тээвэрт ихээхэн ачаалал нэмэгддэг. Энэ жил цар тахлын улмаас Хятадын эрх баригчид иргэдээ аль болох хөдөлгөөнд оролцохгүйгээр, дор бүрнээ цомхон тэмдэглэхийг зөвлөж байгаа. Гэхдээ БНХАУ-ын нийслэл Бээжин хотод ирэх хоёрдугаар сарын 12-нд эхлэх Цагаан сарын баярыг угтан коронавирусний халдвараас сэргийлэхээр хяналт, хязгаарлалтыг чангатгаж байна.
Цагаан сарын баярыг угтсан иргэдийн зорчих хөдөлгөөн, гуравдугаар сард Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурал болохтой холбогдуулан Бээжин хотын захиргаа цар тахлын халдвар, хамгааллын дэглэмийг чангатгаж байна. Иргэдийн гэр бүлээ зорих аялал эхэлж байгаатай холбогдуулан Бээжин хотын төмөр замын тээвэр мягмар гарагт баярын хуваарьт шилжсэн байна.
Бээжин хот руу орох хөдөлгөөнд тавьж байгаа хатуу хяналт, хязгаарлалтыг гуравдугаар сарын 15 хүртэл хэрэгжүүлэх юм байна. Тухайлбал, бусад хотуудаас Бээжин хотод ирж байгаа иргэдэд ПиСиАр шинжилгээ өгсөн, хариу нь сөрөг гарсан байх шаардлага тавьж байна.
Түүнчлэн коронавирусний халдвар тархах өндөр эрсдэлтэй газраас ирж байгаа иргэдийг нийслэл хот руу нэвтрүүлэхгүй юм байна. Их Британид анх бүртгэгдсэн коронавирусний шинэ хувилбарын анхны тохиолдол Бээжин хотод энэ сарын 20-нд бүртгэгдсэн байна.
| Бээжин хот халдвар, хамгааллын дэглэмээ чангатгаж байна | ||
| Үзсэн: 800 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.