Шууд Chart

“Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хяналтын тогтолцоо” сэдэвт сургалт зохион байгуулав

2021-01-29 16:45:41

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулинд орсон шинэчилсэн өөрчлөлтөөр эрүүл мэндийн даатгалын байгууллага нь энэ оноос эхлэн нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжиж байгаатай холбоотойгоор ЭМДЕГ, Азийн хөгжлийн банкны “Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг сайжруулах” төслийн багтай хамтран “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хяналтын тогтолцоо” сэдэвт сургалтыг дөрвөн өдрийн турш халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулж байна.

Тус сургалт нь эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээ чанарыг сайжруулах, иргэн даатгуулагчийг санхүүгийн эрсдэлээс хамгаалахад чиглэгдсэн хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх чиглэлээр ЭМДЕГ-ын мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилготой юм.

Сургалтын үеэр Азийн хөгжлийн банкны “Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг сайжруулах” төслийн тусламж, үйлчилгээний чанар үнэлгээний зөвлөх Л.Баярцэцэг, С.Дэлгэрэх нар “Эрүүл мэндийн даатгалын байгууллагын тусламж, үйлчилгээний тогтолцоо”, “Хяналтын зохицуулалт, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хяналтын журам”, “Шалгуур үзүүлэлт тодорхойлох, үнэлэх”, “Олон улсын эмнэл зүйн удирдамжийн Uptodate платформыг хэрхэн ашиглах вэ” зэрэг сэдвүүдээр хичээл зааж, эмч, мэргэжилтнүүдийн сонирхсон асуултад хариуллаа.

Сургалтад тус байгууллагын эмч мэргэжилтнүүд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан хэсэгчлэн хамрагдаж, аймаг орон нутгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн ажилтнууд цахимаар оролцлоо.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

“Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хяналтын тогтолцоо” сэдэвт сургалт зохион байгуулав  
Үзсэн: 569 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй