Шууд Chart

Японы ерөнхий сайд аль болох ойрын хугацаанд АНУ-д айлчилна

2021-01-30 10:32:48

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден, Японы Ерөнхий сайд Суга Ёшихидэ нар пүрэв гарагт  утсаар  ярилцсан  байна. Энэ үеэр  Японы  ерөнхий сайд аль болох ойрын хугацаанд АНУ-д айлчлахаар  болсон байна. Гэхдээ коронавирусний  халдварын  нөхцөл  байдлыг харгалзан айлчлалын  товыг  тогтоохоор болжээ.

Энэ тухай   Японы  гадаад хэргийн яамнаас  өнөө өглөө гаргасан мэдэгдэлд  тэмдэглэсэн байна. Хоёр орны  удирдагч утсаар ярих үеэр Ерөнхий сайд Суга Ёшихидэ Америкийн шинэ Ерөнхийлөгчийн засаг захиргаа  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эгнээнд болон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи  Парисын гэрээнд  улс орноо эргэн нэгтгэхээр болсныг талархан хүлээн авч  байгаагаа илэрхийлжээ. Харин  Америкийн Ерөнхийлөгч Байден  Ерөнхий сайд  Суга Ёшихидэг  ирэх 4 дүгээр сарын 22-нд  зохион байгуулахаар  төлөвлөж байгаа  дэлхийн уур  амьсгалын өөрчлөлтийн  асуудлаархи дээд уулзалтад  оролцохыг  урьсан  байна. 

Японы талаас  мэдээлж  байгаагаар 2  удирдагч  Солонгосын хойгийн байдал, Япон  БНХАУ-ын  хооронд  газар нутгийн маргааш дагуулдаг  Сенкаку  арлуудыг  тойрсон асуудлыг ч хэлэлцсэн  байна. Мөн Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн  чөлөөт, нээлттэй  болгох концепцийг хэрэгжүүлэх тухай, Америк Японы эвслийг  цаашид  бэхжүүлэх  талаар  ч  хэлэлцсэн  байна.  Мөн  Цагаан ордны  хэвлэлийн  албанаас мэдээлснээр  Байден,  Суга  нар Солонгосын хойгийг  бүрэн  цөмийн зэвсгээс нь ангижруулахын  төлөө байгаагаа баталсан  байна. Түүнчлэн 2 удирдагч цар  тахал,  уур  амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, олон улсын  аюулгүй байдлыг хангаж,  эдийн засгийн сэргэлтийн  төлөө хамтран  ажиллахаа  илэрхийлсэн  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы ерөнхий сайд аль болох ойрын хугацаанд АНУ-д айлчилна   
Үзсэн: 880 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй