Шууд Chart

АНУ: Зарим улс орнуудад зэвсэг худалдаалах гэрээний хэрэгжилтийг түр зогсоолоо

2021-01-30 10:39:31

АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаанаас зарим улс орнуудад зэвсэг худалдаалах тухай гэрээний хэрэгжилтийг түр зогсоохоор шийдвэрлэсэн  байна. Энэ тухай Америкийн Төрийн департаментаас мэдээлснийг Тасс дамжуулсан  байна.  

Тодруулбал, зэвсгийн  нийлүүлэлт нь  дуусаагүй  хэд хэдэн гэрээ,  батлан хамгаалах  салбар  дахь  тодорхой гэрээнүүдийн хэрэгжилтийг түр хугацаагаар зогсоосон  байна. Зэвсгийн худалдаа, нийлүүлэлттэй  холбоотой гэрээнүүдэд   дүн  шинжилгээ хийх боломжийг шинэ  Ерөнхийлөгчийн засаг  захиргаанд олгохын  тулд  ийнхүү шийдвэрлэжээ.

Түүнчлэн ийм дүн шинжилгээг шинэ Ерөнхийлөгчийн  засаг захиргаа  үүрэгт  ажилдаа орсны дараа   угаасаа  хийдэг  юм  байна.  Уолл  Стрит  Жоарнал  АНУ Саудын Араб,  Арабын Нэгдсэн Эмирт  улсуудад  зэвсэг  нийлүүлэхээ  түр  зогсоосон тухай мэдээлэл  нийтэлсэн  байсны  хариуд Тасс  АНУ-ын  төрийн  департаментад  хандаж дээрхи тодруулгыг  авсан байна. 

Америкийн шинэ  Ерөнхийлөгчийн засаг захиргааны шийдвэрээр  Саудын Арабт   өндөр оновчлолтой   зэвсгүүд нийлүүлэх, Арабын нэгдсэн Эмирт улсад  5 дахь  үеийн Ф-35  сөнөөгч  онгоцууд нийлүүлэх гэрээнүүдийн хэрэгжилтийг түр  зогсоогоод байгаа  юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ: Зарим улс орнуудад зэвсэг худалдаалах гэрээний хэрэгжилтийг түр зогсоолоо  
Үзсэн: 1234 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй