Шууд Chart

"Давхар дээл"-ийг тайлах хуулийг баталсангүй

2014-05-01 15:16:51

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ удаагийн хуралдаанд гишүүдийн ирц хамгийн өндөр байлаа. Тодруулбал 76 гишүүнээс 74 гишүүннь хуралдаанд суусан юм.
Хэлэлцүүлгийн үеэр байнгын хорооны санал дүгнэлтийг сонссоны дараа УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар асуулт асууж Байнгын хорооны дарга А.Бакей хариулт өгсөн юм.
 
Ингээд гишүүдийн асуулт ахриулт дууссаны дараа УИХ-ын гишүүдээс Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал хураахад нийт 74 гишүүнээс 39 нь татгалзсанаар "Хуулийн төслийг батлах шаардлагагүй" гэж үзэн хуулийн төслийг буцаах тогтоол батлагдлаа.
 
Мөн дээрх хуулийн төсөлтэйхамт өргөн мэдүүлэгдсэн Монгол Улсын Их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн 39 хувь нь батлах шаардлагагүй хэмээн үзсэнээр мөн хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаалаа.
 
УИХ-ын түүхэнд эцсийн хувилбараар нь баталж буй хуулийн төслөө унагаж байсан тохиолдол байдаггүй бөгөөд ийнхүү "Давхар дээлээ" тайлах тулд анх удаа хуулийн төслийг унагаж байгаа ажээ. Ингэснээр УИХ-ын болон Засгийн газрын гишүүн 17 сайд "Давхар дээл"-тэйгээ үлдэж байна.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

"Давхар дээл"-ийг тайлах хуулийг баталсангүй  
Үзсэн: 1021 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй