![](/uploads/201405/news/thumb/195410562fa564aee70ce0bd8be5871c_x3.jpg)
УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд уг хуулийн төслийг дэмжилгүй унагасан юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас байр суурийг нь сонслоо.
-Гишүүдийн "давхар дээл"-ийг тайлах хуулийн төсөл уналаа. Та үүнд ямар бодолтой байна вэ?
-Манай улсын түүхэнд УИХ эцсийн хэлэлцүүлгийнхээ шатанд байнгын хорооноос ирсэн хуулийн төслийг унагаж байсан түүх байхгүй гэдгийг УИХ-ын дарга сая хэллээ. Засгийн газрын 17 сайд үндсэндээ "давхар дээл"-тэйгээ байхаар үлдэж байна. Цаашдаа нэг хүн олон албан тушаалыг зэрэг хашдаг байдлаар явна гэж УИХ-ын олонх гишүүд шийдвэр гаргалаа. УИХ-ын 30 гаруй гишүүд "давхар дээл"-ийг тайлъя гэдэгт саналаа өгсөн. Харамсалтай нь дөрвөн гишүүний саналаар энэ Засгийн газар "давхар дээл"-тэйгээ, Монголын парламентийн дээр Засгийн газар нь суусан хэвээр цаашаа үргэлжлэх шинжтэй болчихлоо. Гэхдээ олонхийн шийдвэрийг хүндэтгэж байна. Монголын улс төрд үүссэн хямралт байдлыг арилгахын тулд, Үндсэн хуулийн хямралыг засахын тулд эцсээ хүртэл явна гэдгээ сонгогчид, иргэддээ хэлье.
Ж.Батзандан: Засгийн газар нь парламентийнхаа дээр суусан хэвээр үлдлээ | ||
Үзсэн: 823 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.