Шууд Chart

Ерөнхийлөгч Байден Сенатад Бүгд Найрамдах намаас сонгогдсон гишүүдтэй уулзана

2021-02-02 12:22:01

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден Сенатад Бүгд Найрамдах намаас сонгогдсон гишүүдтэй уулзаж цар тахлын эсрэг болон түүний эдийн засгийн үр дагавартай хийх тэмцэлтэй  холбоотой  багц  саналуудаа  хэлэлцэхэд бэлэн байгаагаа илэрхийлж байна. 

Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки /2021.02.01/ мэдэгдсэн юм. Бүгд найрамдах намаас Сенатын танхимд  сонгогдсон 10 гишүүн Ерөнхийлөгч Байденд хандаж Ерөнхийлөгчийн засаг захиргаанаас санал болгосонтой ижил 1,9 их наяд  ам.долларын богино хугацаат  хөтөлбөрийг боловсруулсан тухайгаа мэдэгдэж захидал илгээсэн байсан юм. Хууль тогтоогчид Ерөнхийлөгч Байденд  хандаж Бүгд найрамдах намынхны  харилцан  буулт хийх боломжтой гэж үзэж  байгаа энэ төслийг нь  хэлэлцэх уулзалт хийх  хүсэлт  тавьсан байсан юм. 

Харин Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Ерөнхийлөгч Байден энэ захидлыг нь хүлээн авч гарын үсгээ зурсан бүх гишүүдтэй энэ 7  хоногийн эхээр уулзаж бүрэн санал солилцоход бэлэн байгааг илэрхийлснийг мэдээлсэн юм. Бүгд найрамдах намаас  сонгогдсон Сенатын гишүүд тэдний боловсруулсан төсөлд Ерөнхийлөгчийн мэдэгдсэн зорилго зорилтуудын ихэнх нь тусгагдсаныг захидалдаа онцолсон  байна.

Тухайлбал, Бүгд найрамдахчуудын төсөлд Америкийн иргэдэд  нэг удаагийн  нөхөн төлбөр олгох, мөн  жижиг бизнес  эрхлэгчдэд туслах санал багтсан байгаа юм.

Гэхдээ Бүгд найрамдахчуудын энэ төсөлд цар тахал, эдийн засгийн хүндрэлтэй тэмцэх цогц хөтөлбөрт нийт 600 тэрбум ам.доллар хуваарилах санал багтсан байгаа юм байна. Харин  Ерөнхийлөгч Байдений хөтөлбөрт цар тахалтай тэмцэхэд 400 саяыг хуваарилах санал багтжээ.

Мөн 1 их наяд ам.долларыг хүн амд дэмжлэг тусламж  үзүүлэхэд үлдсэнийг нь эдийн засагт дэмжлэг үзүүлэхэд  зарцуулна гэж  төлөвлөсөн байгаа юм  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ерөнхийлөгч Байден Сенатад Бүгд Найрамдах намаас сонгогдсон гишүүдтэй уулзана  
Үзсэн: 886 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй