Шууд Chart

Японы засгийн газар онц байдлын дэглэмийн хугацааг сунгана

2021-02-02 12:30:44

Японы засгийн газар Токио болон Осакад тогтоосон онц байдлын дэглэмийн хугацааг ирэх 7-ны өдрөөс хойш дахин сунгахаар төлөвлөж байна. Гэхдээ  эцсийн энэ 7 хоногийн эхээр шинжээч мэргэжилтнүүдийн  саналтай  танилцсаныхаа  дараа гаргах юм байна.

Токио болон нийслэл хотын ойролцоох  3  мужид  онц  байдлын дэглэм  зарласнаас хойш 3 долоо хоногийн хугацаа өнгөрөөд байна юм.  Харин Осака  болон өөр  6 мужид  зарласан онц байдлын дэглэм хэрэгжиж  эхэлснээс хойш 2 долоо хоног өнгөрч байна. Онц  байдлын энэ дэглэмийн хугацаа ирэх 7-ны өдөр дуусгавар болох  ёстой  юм. 

Өнгөрсөн 7 хоногт улсад бүртгэгдсэн халдварын батлагдсан тохиолдлын тоо өмнөх 7 хоногтой  харьцуулахад  буурсан  байна. Гэхдээ халдвар  авсан нийт хүмүүсийн дундах өндөр настнуудын хувь хэмжээ өссөн байна. Ахмад настнуудын хувьд коронавируснйи халдвар авсан тохиолдолд хүнд хэлбэрээр  өвчлөх эрсдэл их  байгаа байгаа юм байна. Японы засгийн газраас Токио болон Осака  хотуудад   эрүүл мэндийн салбарынхны ачаалал их байгаа учир онц байдлын дэглэмийн хугацааг сунгахаар бэлтгэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы засгийн газар онц байдлын дэглэмийн хугацааг сунгана  
Үзсэн: 708 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй