Шууд Chart

Канцлер Ангела Меркель ирэх намар гэхэд бүх насанд хүрсэн иргэнээ вакцинжуулахаа амлалаа

2021-02-03 09:27:16

Германы канцлер Ангела Меркель ирэх намар гэхэд тус улсын бүх насанд хүрсэн иргэнээ коронавирусний вакцинд хамруулах боломжоор хангахаа  амлалаа. Энэ тухай  тэрээр Холбооны засгийн газар  болон  мужуудын эрх  баригчид, эм  бэлдмэлийн компанийн  төлөөлөгчидтэй хийсэн  зөвлөлдөх  уулзалдахынхаа дараа мэдэгдээд байна. 

Тус улсын  эрүүл мэндийн  яамнаас энэ оны эцэс гэхэд нийт  320 сая тун вакцин авсан байна гэж тооцоолж байгаа юм байна.  Тодруулбал  энэ оны  эхний улиралд  18,3  сая, 2-р улиралд 77,1 сая, 3-р  улиралд 126,6 сая, 4-р улиралд 100,2 сая тун вакцин хүлээн авна гэж  тооцоолсон  байна. Харин улс  орон даяар  дархлаажуулалтын аяны  явц  бусад улс орнуудынхаас доогуур түвшинд байна гэдэг шүүмжлэлийн хариуд Европт вакцин үйлдвэрлэлийн хүчин чадал АНУ-ынхтай жишээ болгон харьцуулахад хязгаарлагдмал  байгааг тайлбарласан  байна. Мөн вакцины эхний болон 2 дахь тунг хийх хугацааг эмч мэргэжилтнүүдийн зөвлөмж болгосны дагуу дагаж  мөрдөхөөр  шийдвэрлэснийг ч мэдэгдсэн байна. Энэ хооронд Блүүмберг агентлаг АНУ-д вакцинжуулалтад хамрагдсан иргэдийн тоо  коронавирусний халдвар авсан нийт  иргэний тооноос  давсныг мэдээлж байна.

Тус агентлагийн тооцоолсноор Америкийн нийт  26,5  сая иргэн коронавирусний эсрэг вакцины 1 эсвэл 2 тунг хийлгээд  байгаа юм  байна. Харин  энэ мэдээллийг дамжуулж  байх үед АНУ-д халдвар  авсан нийт хүний тоо  26,2  саяд хүрсэн байсан юм. Энэ хооронд Германы  Бионтех  компани  энэ  жил 2 тэрбум тун  вакцин үйлдвэрлэхээр төлөвлөснөө өчигдөр мэдэгдлээ. Дэлхийн зах зээл дээрх эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаагийн хариуд вакцины үйлдвэрлэлээ урьд нь төлөвлөж байснаасаа 50 хувиар нэмэх болсон байна. Үүний  тулд   Бельги дэх вакцины  үйлдвэртээ   шинэчлэлт хийж эхэлсэн нь  дуусаад байгаа юм байна. Тиймээс  Европын Холбооны улс орнуудад хуваарийн дагуу  вакцинаа нийлүүлэх боломж бүрдэж  бйагаа юм  байна. 

Үүний зэрэгцээ энэ сараас Швейцарын Новартис  компаниас худалдан авсан Марбург дэх йлдвэрт коронавирусний вакцин үйлдвэрлэж  эхэлсэн  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Канцлер Ангела Меркель ирэх намар гэхэд бүх насанд хүрсэн иргэнээ вакцинжуулахаа амлалаа   
Үзсэн: 599 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй