Шууд Chart

Норвег, Дани улс хилийн хоригоо дахин чангатгав

2021-02-03 09:46:51

Норвег Улсад КОВИД-19-ийн мутацчилагдсан хэлбэр В117-ийн 3 тохиолдол энэ сарын 22-ны өдөр хилээр зөөвөрлөгдөн орж ирсэнтэй холбогдуулан тус улсын Засгийн газраас хилийн хориогоо дахин чангатгах шийдвэрийг өчигдөр гаргав. Шинэ хорио цээр өнөөдрөөс эхлэн хэрэгжих бөгөөд энэ хүрээнд өмнө нь тус улсад нэвтэрч байсан Европын эдийн засгийн бүсийн орнуудын иргэд, тэдгээр улсад оршин суух эрхтэй гадаадын иргэдийн гэр бүлийн гишүүд, сурах, ажиллах зэрэг оршин суух зөвшөөрөл шинээр авсан иргэд Норвег Улсад нэвтрэх боломжгүй болж байна.

Шийдвэрийн хүрээнд Норвегийн иргэд болон тус улсад оршин суух эрхтэй иргэд л хилээр нэвтрэх боломжтой болж байна. Энэхүү хилийг хорио нь өнөөдрөөс эхлэн 2 долоо хоногийн турш үргэлжилнэ.

Дани улс 2 дугаар сарын 28 хүртэл мөн хөл хорио тогтоожээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Норвег, Дани улс хилийн хоригоо дахин чангатгав  
Үзсэн: 667 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй