Шууд Chart

Хөнгөлөлттэй эмийн 47 хувийг даралт бууруулах эм эзэлж байна

2021-02-04 10:39:57

2020 оны арваннэгдүгээр сарын 2-ноос 2021 оны хоёрдугаар сарын 01-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд бүх шатлалын эмнэлгийн эмч мэргэжилтнүүд хөнгөлөлттэй эмийн 553,088 жор цахимаар бичсэнээс 47 хувь нь даралт бууруулах эм  эзэлж байна.

Харин эмийн сангаас авсан эмийн тоо 468,968 байна.

Цахим жороор хамгийн олон бичигдсэн эмүүд

  • Даралт бууруулах 47 хувь,
  • Цус шингэлэх эм 10 хувь,
  • Тархины үйл ажиллагаа сэргээх эм 9 хувь,
  • Цөс шингэлэх эм 9 хувь,
  • Ходоодны хүчил бууруулах эм 9 хувь,
  • Зүрхний цусан хангамж сайжруулах эм 9 хувь,
  • Өвдөлт намдаах эм 7 хувь байна.
Өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-үүдийн эмч нар жор бичихдээ тухайн эмийг үйлдвэрийн нэршлээр бус ерөнхий нэршлээр бичих, үйлчлүүлэгчдэд эмчилгээний үр дүн, хяналтын талаар мэдээлэл өгч байхыг анхааруулж байна.
Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Хөнгөлөлттэй эмийн 47 хувийг даралт бууруулах эм эзэлж байна  
Үзсэн: 639 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй