Өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, А.Бакей, Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Сү.Батболд, Н.Батцэрэг нарын гишүүд Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах замаар бүх яамны эрхлэх асуудлынх нь хүрээнд агаарын бохирдлыг бууруулах асуудлыг оруулж өгснөөр төрийн институци хоорондын ажлын уялдаа холбоо сайжирч, төр, хувийн хэвшил, иргэдийн нэгдсэн механизмыг бүрдүүлнэ гэсэн үндэслэлээр дээрх хуулийн төслийг боловсруулжээ.
Төрийн байгуулалтын байнгын хороо энэ асуудлыг хэлэлцээд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл агаарын бохирдлыг бууруулах асуудлыг яамдад хариуцуулбал Ерөнхий сайд, үндэсний хорооны хүлээх хариуцлагыг тарамдуулах болно хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн. Харин хуулийн төслийг санаачлагч С.Дэмбэрэл гишүүн, Засгийн газрын тухай хуульд “Эрхлэх асуудлынхаа хүрээнд агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал” гэж нэмж оруулан, яамдад эрхлэх асуудлынх нь хүрээнд агаарын бохирдлыг бууруулах асуудлыг хариуцуулах нь зүйтэй гэж үзсэн хэмээн хариуллаа. Түүний тайлбарласнаар, агаарын бохирдол гамшгийн хэмжээнд байгаа болохоор ганц Ерөнхий сайд, салбарын яаманд хариуцуулаад орхиж болохгүй аж.
Гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, саналаа хэлсний дараа хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Яамдууд агаарын бохирдлыг бууруулна | ||
Үзсэн: 1027 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.