АНУ-ын “Пфайзер” болон Германы “Бионтек” компаниуд коронавирусний эсрэг вакциндаа ашиглалтын зөвшөөрөл авахаар Японы эрүүл мэндийн яаманд хүсэлт гаргаад байгаа. Тэгвэл Японы Эрүүл Мэндийн Яам тус вакцинд онцгой тохиолдолд ашиглах зөвшөөрлийг 2-р сарын 15-наар олгохоор байгааг Эн Эйч Ки дамжуулсан байна.
Япон улс энэ жил “Пфайзер” компаниас 150 сая орчим тун вакцин худалдан авах гэрээг байгуулжээ. “Пфайзер”-аас гадна Их Британийн “Астразенека” Японд вакциныхаа зөвшөөрлийг авахаар мөн хүсэлт гаргаад байна.
| Япон улс “Пфайзер” компанийн вакциныг энэ сарын дундуур бүртгүүлэх төлөвтэй байна | ||
| Үзсэн: 802 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.