Шууд Chart

Энэтхэгийн 5 хүн тутмын нэг нь коронавирусний халдвар авсан талаар судалгаа гарчээ

2021-02-06 09:50:56

Энэтхэгийн Эрүүл Мэндийн Судалгааны Зөвлөл 18-аас дээш насны 28 мянга гаруй хүний дунд коронавирусний тандан судалгааг явуулахад,  шинжилгээ өгсөн иргэдийн 21 хувь нь коронавирусний халдварт  өртсөн болох нь  тогтоогджээ. Үүн дээрээс үндэслэж тус байгууллага Энэтхэгийн нийт насанд хүрэгчдийн 21 гаруй хувь “ковид-19”-ын халдвар авсан байж болзошгүй гэж тооцоолжээ.

Өөрөөр хэлбэл, тус улсад 5 хүн тутмын нэг нь халдвар тээгч болсон байх магадлалтай юм. Тус улсад  4.5 сая тун вакциныг коронавирусний эсрэг тарилгад ашиглаад байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Энэтхэгийн 5 хүн тутмын нэг нь коронавирусний халдвар авсан талаар судалгаа гарчээ  
Үзсэн: 786 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй