Шууд Chart

“Жонсон Энд Жонсон” вакцинаа бүртгэлжүүлэхээр АНУ-ын эрүүл мэндийн захиргаанд ханджээ

2021-02-06 09:55:40

АНУ-ын эрүүл мэндийн  тоног төхөөрөмж, эм үйлдвэрлэлийн “Жонсон Энд Жонсон” компани коронавирусний эсрэг вакциндаа онцгой нөхцөлд ашиглах  зөвшөөрөл авахаар Америкийн Хүнс, Эмийн Албанд хүсэлт гаргаад байна. Бусад вакцинаас ялгаатай нь “Жонсон Энд Жонсон” компани вакцинаа ганцхан тунгаар хийх зориулалтаар бүтээсэн байна.

Тус компани вакциныхаа 3-р шатны туршилтыг АНУ, Латин Америк болон Өмнөд Африкт явуулж, 43 мянга гаруй хүнийг хамруулжээ. Вакцины үр дүн 57-72 хувьтай гарсан байна. Үүнээс өмнө АНУ-ын Эрүүл Мэндийн албаныхан “Пфайзер-Бионтек” компаниудын вакцинаас гадна “Модерна”-гийн вакцинд яаралтайгаар ашиглах зөвшөөрлийг олгосон юм.

“Жонсон энд Жонсон” нь  коронавирусний эсрэг вакцинаа бүртгэлжүүлэхээр Америкийн Хүнс, Эмийн Албанд хандсан 3 дахь компани болж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Жонсон Энд Жонсон” вакцинаа бүртгэлжүүлэхээр АНУ-ын эрүүл мэндийн захиргаанд ханджээ   
Үзсэн: 765 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй