Шууд Chart

Олон улсын томоохон хөрөнгийн биржүүдийн хувьцааны ханш огцом өсчээ

2021-02-06 09:58:31

Баасан гарагт олон улсын томоохон хөрөнгийн биржүүдийн хувьцааны ханш шинэ дээд түвшинд хүрч өсөөд байгааг Ройтерс дамжууллаа. Энэ нь дэлхийн цөөнгүй оронд коронавирусний эсрэг вакцинжуулалт эхэлж, дэлхийн эдийн засаг сэргэх эерэг төсөөлөлтэй холбоотой гэдгийг шинжээчид онцолжээ.  Дэлхийн 50 гол хөрөнгийн биржийн индексийг харуулдаг MSCI ACWI баасан гарагт 0.2 хувиар өссөн байна. Японыг оролцуулахгүйгээр Азийн гол биржүүд 0.6 хувиар нэмэгдсэн бол Японы Никкей индекс 1.5 хувиар  өссөн байна.

Нью-Йоркийн “Уолл Стрит” дээр гол индексүүд пүрэв гарагт тус бүр 1 гаруй хувиар өслөө. Дэлхийн зах зээл дээр түүхий нефтийн ханш мөн л өсөөд байна. Баруун Техас ангиллын түүхий нефтийн ханш 1 хувиар нэмэгдэж, нэг торх нь 56 ам.доллар болоод байгаа бол Брент маркийн нефтийн үнэ нэг торх нь 59 ам.доллар болжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Олон улсын томоохон хөрөнгийн биржүүдийн хувьцааны ханш огцом өсчээ  
Үзсэн: 728 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй