Шууд Chart

Х.Баттулга сайд огцрох хүсэлтээ өглөө

2014-05-02 10:19:51

ҮХАА-н сайд Х.Баттулга дөнгөж сая чуулганы нэгдсэн хуралдаан дээр сайдын суудлаас огцрох хүсэлтээ өргөн барилаа.

Өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Засгийн газар, УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн.
 
Засгийн газар, УИХ-ын гишүүдийн “давхар дээл”-ийг тайлах уг хуулийн төслийг гишүүдийн олонхийн саналаар буцаасан. Уг асуудалд анхнаасаа намаасаа эсрэг саналтай байсан гишүүд бол Р.Бурмаа, Ж.Батзандан, Х.Баттулга, М.Зоригт нар юм. Тэд өчигдөр ч гэсэн гишүүдийн “давхар дээл”-ийг тайлах нь зөв гэж үзэж намаасаа эсрэг байр суурьтайгаар санал өгсөн. Тэдний энэхүү байр сууринаас болж намаас хөөх хэмжээний хүртэл цөөнгүй асуудал үүсээд буй. Харин өнөө өглөө УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга сайдын суудлаас өөрийн хүсэлтээр огцорч УИХ-ын гишүүн байхаар өргөдлөө УИХ-ын даргад өргөн барилаа.
 
Тэрээр ийм сонголт хийж байгаа нь намын бодлогоо эсэргүүцэж байгаагийн тод жишээ боллоо.
Нийтэлсэн: О.Энхмаа

Х.Баттулга сайд огцрох хүсэлтээ өглөө  
Үзсэн: 2403 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.10.23.xxx [103.10.23.xxx] 2014-05-04 21:16
идээд цаддаггүй нөхөр, ерөнхий сайдад горилж байгаа цаад санааг нь хараач тийм сүрхий юм бол ИХ аас өргөдөл өгчих
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-05-03 17:48
Зөв алхам хийлээ,Ажилд чинь амжилт хүсье,Улс төрч гэж өөрийгөө бодсон үхмэл амьсгаануудад үлгэрлэлээ,Тэмүүжингийн тухайд монголын их авилгачдын эсрэг маш ноцтой зөв алхам хийж байгаа шүү, Дэмжих хэрэгтэй,
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-05-02 17:18
Дэмжиж байна.
49.0.184.xxx [49.0.184.xxx] 2014-05-02 14:26
Баяр хүргэе
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-05-02 12:22
Төрийн хүн ийм байдаг юм.....Ц.Баярсайхан. Бат-Эрдэнэ, Батбаяр, Тэмүүжин, Алтанхуяг мэтийн бусад сайдын нэр барьсан нусгайнууд харж мэдэж ав......................
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-05-02 11:57
Эр зориг гэдэг чинь энэ шүү дээ Тэмүүжин нусакаа
202.131.247.xxx [202.131.247.xxx] 2014-05-02 11:19
battulga gishuuniig demjij bna. odo busdan dotroo bodhol heregtei shuu yaah heregtei talaaraa
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-05-02 11:04
mash zob shiidber bna
103.11.195.xxx [103.11.195.xxx] 2014-05-02 10:39
зөв шийдвэр гаргажээ өөрийнхөө үзэл бодолд хүн үнэнч байх хэрэгтэй дэмжиж байна таныг хүндэлдэг хувь хүний хувьд та үлгэр дууриал болох хүн

Бидэнтэй нэгдээрэй