![](/uploads/201405/news/thumb/c6621d9ed45f4f3fc98474a44c283ab0_x3.jpg)
УИХ-ын дэд дарга Л.Цог Үндсэн хууль тогтоогчдын холбооны депутат Ц.Хурц, Ж.Гомбожав, Б.Сандуйжав, Ц.Лоохууз, Д.Тогооч нарыг өчигдөр хүлээн авч уулзлаа.
2000 онд УИХ-ын чуулганы хуралдаанаар өөрчилсөн Үндсэн хуулийн долоон заалтыг өөрчлөх асуудлаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг судлах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын дэд дарга Л.Цогтой санал солилцов.
Үндсэн хуулийн долоон заалтад өөрчлөлт оруулахдаа ард түмнээс асуугаагүй үндсэн хууль тогтоогчдоос асуугаагүй өөрчилсөн. Энэ нь парламент парламентаараа, Засгийн газар Засгийн газраараа, Шүүх шүүхээрээ ажиллах боломжийг устгасан. Тиймээс нэн түрүүнд энэхүү долоон заалтыг өөрчлөх хэрэгтэй гэж Үндсэн хууль тогтоогчдын холбооны депутатууд үзлээ.
Үндсэн хууль тогтоогчдын холбооны депутатуудтай уулзлаа | ||
Үзсэн: 1035 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.