Энэ долоо хоногт Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны урилгаар хүрэлцэн ирсэн БНСУ-ын Барилгын технологийн хүрээлэнгийн төлөөлөгчдийг Барилга хот байгуулалтын яамны удирдлагууд хүлээн авч уулзлаа.
Солонгос улс ногоон барилгыг хөгжүүлэхэд онцгой анхаарч байгаа улсуудын нэг юм. Сүүлийн жилүүдэд баригдаж буй бүх барилгадаа эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдалгүй, амьдрахад таатай орчин бүрдүүлсэн “ногоон барилга”-ын шаардлага тавьж байна.
Манай улсад ч бас “ногоон барилга”-ын талаар мэдээлэл өгөх, тодорхой төсөл хэрэгжүүлэх боломж, гарцын талаар ярилцахаар ирсэн ажээ.
БНСУ-ын Барилгын технологийн хүрээлэнгийн төлөөлөгчид БХБЯ, БОНХЯ-ны удирдлагуудтай байгаль орчинд ээлтэй “ногоон барилга”-ын талаар ярилцсан юм.
“Ногоон барилга”-ын талаар ярилцлаа | ||
Үзсэн: 1613 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.