![](/uploads/201405/news/thumb/0319a304338efffa64ee0bc553c9f0ed_x3.jpg)
Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Б.Алтангэрэл өнгөрсөн лхагва гарагт Америкийн Конгресс, Холбооны яам, агентлаг, бизнес, лобби бүлэг, хэвлэл мэдээлэл, судалгааны байгууллагын төлөөлөгчдийг Элчин сайдын яаман дээр хүлээн авч уулзаж, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал, Монгол-Америкийн харилцаа, хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийж, сонирхсон асуултад хариуллаа.
Оролцогчид Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин, уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүд, түүнчлэн урлаг соёл, аялал жуулчлалын хөгжлийн талаар асууж сонирхон, дэлгэрэнгүй мэдээлэл авч, хамтран ажиллах боломжийн талаар ярилцав.
Вашингтон дахь "Intergovernmental Professional Group" байгууллагатай хамтран зохион байгуулсан тус уулзалтад 60 шахам хүн оролцжээ.
Монгол-Америкийн харилцааны талаар мэдээлэл хийв | ||
Үзсэн: 1018 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.