Шууд Chart

НҮБ-ын хариуцлага, хяналтыг хэлэлцэв

2014-05-02 11:34:45

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы дарга Ж.В.Аше-гийн санаачилгаар “2015 оноос хойших хөгжлийн зорилтуудыг тодорхойлоход хариуцлага, хяналтын асуудлыг тусгах нь" сэдэвт анхдугаар хэлэлцүүлэг өчигдөр НҮБ-ын Төв байранд боллоо. 

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд О.Оч уг арга хэмжээнд үндсэн илтгэгчээр оролцож, Мянганы хөгжлийн ес дэх зорилт буюу Хүний эрхийг бэхжүүлэх, ардчилсан засаглалыг хөгжүүлэх тухай зорилтыг тодорхойлсон манай улсын туршлага, энэхүү зорилтыг хэрэгжүүлэхдээ хариуцлага болон хяналтын системийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.
 
2015 оноос хойших хөгжлийн зорилтуудыг тодорхойлох асуудлаарх ЕНБД-ын Тусгай Элч, хатагтай Амина Ж.Мохамед МХЗ-уудын хүрээнд ардчилал, хүний эрхийг бэхжүүлэх зорилтыг санаачлан хэрэгжүүлсэн цорын ганц орны хувьд Монгол Улсын туршлага, ололт амжилт нь бусад улс оронд үлгэр дууриалал болж байгааг онцлож, хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хариуцлагын тогтолцоог улам бүр сайжруулах нь чухал гэсэн Элчин сайдын дүгнэлттэй санал нэг байгаагаа илэрхийлсэн байна.    
 
Нийтэлсэн: О.Энхмаа

НҮБ-ын хариуцлага, хяналтыг хэлэлцэв  
Үзсэн: 936 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй