Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яам АНУ-ын "Пфайзер" компанийн үйлдвэрлэж буй шинэ коронавирусний эсрэг вакциныг халдварт өвчин судлалын мэргэжилтнүүдээс бүрдсэн “салбар хороо”-ноос хүлээн зөвшөөрсөн тохиолдолд энэ сарын 15-ны өдөр албан ёсоор эмийн бүртгэлдээ оруулахаар холбогдох бэлтгэлийг хангаж байна.
Мөн вакцинжуулалтад 16-гаас дээш насныхныг хамруулж, урьд өмнө нь бусад вакцин болон вакцины найрлагад орсон бодисоос шалтгаалан хүнд хэлбэрийн харшил өгч байсан хүмүүст дээрх вакциныг хэрэглэхгүй байх чиглэлийг баримтлах юм байна.
Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь энэ сарын дундуур коронавирусний вакцинжуулалтыг эхлүүлэх зөвшөөрөл олгосны дараа “Урьдчилан сэргийлэх вакцины тухай хууль”-ийн дагуу дархлаажуулалтад хамрагдах хүмүүс, вакцинжуулалтыг эхлүүлэх хугацаа зэргийг орон нутгийн засаг захиргааны байгууллагуудад хүргүүлэх юм байна.
Япон Улсын Засгийн газар нь "Пфайзер" компаниас нийтдээ 72 сая тун вакцин хүлээн авах гэрээ хэлцлийг байгуулсан юм.
| Японы Засгийн газар "Пфайзер" компанийн вакциныг хүлээн зөвшөөрөх төлөвтэй байна | ||
| Үзсэн: 607 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.