Шууд Chart

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ

2014-05-02 12:13:29

Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв Монголын Залуучуудын холбоотой хамтран “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн “Бүтээн байгуулалтын ажилд оюутан, залуучуудыг оролцуулах” арга хэмжээний  бүртгэлийн ажлыг эхлүүлжээ.

Энэхүү ажлын хүрээнд  бүтээн байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж  байгууллага, ажил олгогчидтой салбар бүрээр хэсэгчилсэн уулзалт, ярилцлагыг зохион байгуулж, тэдний эрэлт хэрэгцээнд тулгуурлан түр ажлын байрны захиалгыг нь бүртгэн авч байгаа юм.
 
Хөдөлмөрийн яамнаас санаачлан хэрэгжүүлж байгаа дээрх хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагууд, оюутан, залуучууд Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн 99036038, 99746292 дугаарын утсанд холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авч болох юм байна.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ   
Үзсэн: 881 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй