Шууд Chart

Европ, ОХУ-ын хооронд дипломат маргаан хурцдав

2021-02-10 10:55:45

Өнгөрсөн 7 хоногийн сүүлээр ОХУ Европын зарим улс орны дипломат албан тушаалтнуудыг Навальныйг суллахыг шаардсан жагсаалд оролцож, хууль бус үйлдэл хийсэн үндэслэлээр улс орноосоо даруй гарахыг шаардсан. Үүний хариуд Герман, Швед, Польш зэрэг Европын гурван улс Оросын дипломатуудыг улс орноосоо гарахыг шаардсан байна. Энэ үйл явц Европ, Оросын хооронд хурцадмал байдал бий боллоо гэж ажиглагчид үзэж байна.

ОХУ-ын эрх баригчид сөрөг хүчний удирдагчдын нэг Алексей Навальныйг баривчлан, ял оноосонтой холбоотойгоор Европ, Оросын хооронд дипломат маргаан гүнзгийрч байгаа үед хоёр тал дипломатуудаа харилцан нутаг буцаахаар шийдвэрлэж байна.

Германы гадаад харилцааны яам дипломатуудыг нутаг буцаах Оросын шийдвэрийг эрс шүүмжилсэн бол Францын ерөнхийлөгч Москваг зэмлэн буруутгасан мэдэгдэл хийсэн. Харин ОХУ-ын гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова дипломатуудаа харилцан нутаг буцаах нь шударга бус, нөхөрсөг бус алхам гэж мэдэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европ, ОХУ-ын хооронд дипломат маргаан хурцдав  
Үзсэн: 528 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй