Шууд Chart

Амгалан дулааны станцын тоног төхөөрөмжийн асуудлыг хэлэлцэнэ

2014-05-02 14:44:41

УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүд “Амгалан дулааны станц”-ын тоног төхөөрөмжийг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

“Амгалан дулааны станц” баригдсанаар нийслэлийн зүүн хэсгийн айл өрхийн дулааны хэрэгцээ, ачааллыг бүрэн хангах бөгөөд ингэснээр дулааны асуудлыг шийдвэрлэх, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зэрэгт онцгой ач холбогдолтой тул тус станцын барилга угсралтын ажилд шаардагдах импортын тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр дээрх хуулийн төслүүдэд тусгагджээ.
 
Уг хуулийн төслийг батласан өдрөөс нь эхлэн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд дагаж мөрдөнө гэсэн саналыг гишүүдийн олонх дэмжсэн байна. Гишүүд саналаа хэлж асуулт асуусны дараа санал хурааж уг хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Амгалан дулааны станцын тоног төхөөрөмжийн асуудлыг хэлэлцэнэ  
Үзсэн: 1017 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй