![](/uploads/201405/news/thumb/7282a92ae3181cef1a66d0a187ddc5e6_x3.jpg)
Шинэчлэлийн Засгийн газрын “11 11 төв”-д дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын хоёрны өдрүүдэд 828 иргэн холбогджээ.
Автомашины татвартай хамт зам ашигласны төлбөрт 40 мянган төгрөг төлсөн байтал Налайх дүүргийн баруунтаах пост өдөр бүр 800 төгрөг хурааж байна. Микро автобусны чиглэлд оруулсан өөрчлөлтийг цуцламаар байна гэх мэт асуудлыг нийслэлийнхэн хөнджээ. Дөрөвдүгээр сарын 23-наас эхлэн бага багтаамжийн автобусуудын үйлчилгээний чиглэлийг богино эргэлттэй болгосон, цаашид их багтаамжийн автобусны үйлчилгээний чиглэлд ч өөрчлөлт хийнэ гэж Нийслэлийн тээврийн газраас мэдээлжээ.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу 2013 онд төлсөн татвараасаа хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх нийслэлийн иргэдийн материалыг энэ сарын 10-нд багтаан хянаж дуусна. Ингэснээр төлсөн татвараасаа хөнгөлөлт, чөлөөлөлтийн мөнгө буцаан авах боломжтой болно.
“Буянт-Ухаа 1” хорооллын орон сууцны сугалааг 2014 оны тавдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд МҮОНТВ-ийн хоёрдугаар сувгаар шууд дамжуулан явуулна гэж иргэдийн асуултын мөрөөр холбогдох газруудаас хариулжээ.
“11 11 төв”-д 828 иргэн ханджээ | ||
Үзсэн: 1104 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.