Шууд Chart

Японы эрдэмтэд Пфайзер, Бионтехийн вакцинд зөвшөөрөл олгохыг дэмжжээ

2021-02-14 12:07:08

Японы эрүүл мэндийн яамны эрдэмтдийн баг АНУ-ын Пфайзер, Германы Бионтехийн хамтран гаргасан коронавирусний вакцинд зөвшөөрөл олгохыг дэмжсэн байна. Эрдэмтдийн баг уг вакцины дархлаа тогтоох чадамж, аюулгүй байдлын талаарх судалгаатай танилцсаны үндсэн дээр өчигдөр орой вакцинд зөвшөөрөл олгож болно гэсэн зөвлөмж гаргажээ. Пфайзерын вакцины Японд хийсэн эмнэлзүйн туршилтад үндэслэж, эрдэмтэд вакциныг хүн амын дархлаажуулалтад хэрэглэхэд аюулгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Японы эрүүл мэндийн сайд Тамура Норихиса Пфайзерын вакциныг энэ ням гарагт Япон улсад ковид-19 цар тахлын эсрэг дархлаажуулалтад хэрэглэх анхны вакцинаар албан ёсоор батлах болов уу гэсэн таамаг байна.

Японы засгийн газар ирэх 7 хоногийн дундуур эмнэлгийн ажилчдаа коронавирусний эсрэг вакцинд хамруулахаар төлөвлөж байгаагаа зарласан. Японы засгийн газартай байгуулсан гэрээний дагуу Пфайзер Компани энэ оны сүүл гэхэд 72сая хүнийг хоёр тунгаар дархлаажуулахад хүрэлцэхүйц хэмжээний  вакциныг Япон улсад нийлүүлэх юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы эрдэмтэд Пфайзер, Бионтехийн вакцинд зөвшөөрөл олгохыг дэмжжээ  
Үзсэн: 636 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй