Шууд Chart

Төрийн албан хаагчид тангараг өргөлөө

2014-05-02 15:59:22

Өнөөдөр Зам, тээврийн яамны төрийн захиргааны шинэ албан хаагчид төрийн албан хаагчийн тангараг өргөлөө.

Монгол Улсын төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйл 12.2 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар батласан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу өнөөдөр Зам, тээврийн яамны төрийн захиргааны шинэ албан хаагчид ийнхүү тангараг өргөсөн байна.
 
Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад орж тэнцсэн, Төрийн албаны зөвлөлийн дүгнэлтийн дагуу томилогдсон нийт 22 залуу тангараг өргөжээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Төрийн албан хаагчид тангараг өргөлөө  
Үзсэн: 940 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй