Шууд Chart

НҮБ-ын хурлаар Монгол Улсын хөрөнгө оруулалтын талаар хэлэлцлээ

2014-05-02 16:18:19

НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал (ЮНКТАД)-ын Хөрөнгө оруулалт, үйлдвэрийн хөгжлийн хорооны өнгөрсөн мягмар гарагийн хуралдаанаар тус байгууллагаас гаргасан “Монгол Улсын хөрөнгө оруулалтын бодлогод хийсэн дүн шинжилгээний тайлан”-г танилцуулж хэлэлцүүлжээ.

НҮБ-ын Женев дэх төвд болсон энэхүү хуралдаанд Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм.   
 
Хуралдаанд оролцогсод Монгол Улсын хөрөнгө оруулалтын бодлогод дүн шинжилгээ хийсэн тайлангийн гол зөвлөмжүүдийн дагуу Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад чиглэгдсэн дорвитой, чухал арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж буйг сайшаан тэмдэглэж байлаа.
 
Түүнчлэн Монгол Улсын зүгээс цаашид хөрөнгө оруулалтын орчныг улам боловсронгуй болгож, түүний тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулагчдад саад бэрхшээл учруулж буй хүнд суртлыг арилгах, чөлөөт өрсөлдөөнийг дэмжих зэрэгт чиглэсэн арга хэмжээнүүдийг тууштай авч хэрэгжүүлэхийн чухлыг онцлож, Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгаагаа хэлсэн юм.
Нийтэлсэн: О.Энхмаа

НҮБ-ын хурлаар Монгол Улсын хөрөнгө оруулалтын талаар хэлэлцлээ  
Үзсэн: 1319 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй