Шууд Chart

Иргэдийн анхааралд

2021-02-16 15:43:09

Засгийн газрын шийдвэрээр 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн 06.00 цаг хүртэл тогтоосон хатуу хөл хорионы хугацаанд зайлшгүй үйлчилгээ авах шаардлагатай иргэдэд Гадаад харилцааны яамны Консулын газар дараах хэлбэрээр үйлчилгээ үзүүлнэ. Үүнд:

1. Хилийн чанадад суугаа Монгол Улсын Элчин сайдын яам, Консулын газарт үйлдсэн итгэмжлэлийг олгох:

Банк, санхүүгийн байгууллага, шүүхтэй холбоотой эрх олгосон итгэмжлэлийг зөвхөн олгох бөгөөд ингэхдээ ГХЯ-ны 83042222 дугаарын шуурхай утсаар урьдчилан мэдэгдсэн иргэдэд Даваа-Баасан гарагт 11:00-13:00 цагийн хооронд үйлчилнэ. Жич: Итгэмжлэл ирсэн эсэхийг ирсэн он цагийн дараалал, илгээгч улс, илгээгч, хүлээн авагчийн овог нэрээр www.consul.mn цахим хуудсаас шалгасны дараа холбогдоно уу.

2. Апостиль гэрчилгээ олгох: Өмнө нь мэдүүлсэн болон гадаад улс руу яаралтай илгээх зайлшгүй шаардлагатай тохиолдолд Апостиль гэрчилгээ олгоно.
Ингэхдээ зөвхөн ГХЯ-ны 83042222 дугаарын шуурхай утсаар урьдчилан мэдэгдсэн иргэдэд Даваа-Баасан гарагт 11: 00-13:00 цагийн хооронд үйлчилнэ. Апостиль гэрчилгээ авахтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.consul.mn цахим хуудсаас авна уу.

3. Иргэдтэй холбоотой бусад асуудлаар 83042222, 83052222 дугаарын утсаар, мөн ГХЯ-ны Консулын газрын dep10@mfa.gov.mn цахим шуудангаар харилцана уу.


Иргэдийн анхааралд  
Үзсэн: 997 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй