Шууд Chart

Терроризм, далайн дээрмийн эсрэг усан цэргийн сургуулилтад 40 гаруй орон оролцжээ

2021-02-18 11:35:36

Пакистан улсын зохион байгуулж буй  терроризм, далайн дээрмийн эсрэг усан цэргийн сургуулилтад 45 орны баг оролцсон байна. Пакистан улс 2007 оноос хойш 2 жил тутамд  зохион байгуулж буй  энэхүү энхийн сургуулилтдаа хөрш Энэтхэг улсын  усан флотыг хэзээ ч урьж байгаагүй гэдгийг олон улсын зарим хэвлэлд онцлон мэдээлжээ.

Пакистаны Карачи хотын далайн эрэг буюу Арабын тэнгист явагдсан сургуулилтад АНУ, ОХУ, Их Британи, Хятад  зэрэг хүчирхэг гүрнүүдийн усан флот ч оролцоод байна. Сургуулилт нийт 3 долоо хоног үргэлжлэх юм.

Тус сургуулилтын талаар Пакистаны усан флотын захирагч Хан Мехмүүд Асиф, "Далайн тэнгис хязгааргүй уудам  юм. Ийм задгай бүсэд ганцхан улс, нэг л улсын усан флот далайн дээрэм, террозимын аюул заналхийллийг бүрэн зогсоож чадахгүй. Тиймээс улс орнуудын хамтын хүчин чармайлт чухал" хэмээн онцолсон байна.

“Аман” гэх энхийн сургуулилтад Энэтхэг улс оролцож байсангүй. Энэтхэг, Пакистан улсууд түүхэндээ олон удаа зөрчилдөж, дайсагнаж ирсэн юм. 1947 онд Их Британиас салан тусгаарласны дараа Энэтхэг, Пакистан улсууд газрын нутгийн маргаанаас үүдэн гурван ч удаа дайтаж байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Терроризм, далайн дээрмийн эсрэг усан цэргийн сургуулилтад 40 гаруй орон оролцжээ   
Үзсэн: 1009 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй