Шууд Chart

ЭХЭМҮТ-д 48 хүүхэд шинээр мэндэлжээ

2021-02-19 14:27:26

ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн мэдээг хүргэж байна.

2021.02.19-ний өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээгээр Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 2186 дуудлага ирснээс 1011 нь яаралтай тусламж, 1093 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Харин 1800-0119 зөвлөгөө мэдээллийн дугаараас 2511 хүн мэдээлэл авчээ.

ЭХЭМҮТ-д 48 хүүхэд шинээр мэндэлжээ. Нийт 106 мэс засал хийгдлээ. ГССҮТ-д 196 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ.

Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж, гэртээ байж урьдчилан сэргийлээрэй. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

ЭХЭМҮТ-д 48 хүүхэд шинээр мэндэлжээ  
Үзсэн: 931 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй