Шууд Chart

Зайлшгүй хөдөлгөөнд оролцох шаардлагатай иргэдийг 72 цагийн дотор өгсөн PCR шинжилгээнд үндэслэн хотоос гарахыг зөвшөөрнө

2021-02-20 09:51:12

2021 оны хоёрдугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн 06:00 цаг хүртэл Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоож "Нэг Хаалга-Нэг шинжилгээ"-г зохион байгуулж байгаа. 

Дээрх зохицуулалттай холбоотойгоор хоёрдугаар сарын 8-наас хойш "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд "Ковид-19" халдварыг илрүүлэх PCR шинжилгээнд хамрагдсан зайлшгүй ажиллах 14 салбарын ажилтан албан хаагчдыг нийслэл хот дотор ажил, гэр хооронд шинжилгээний бичиг, ажлын тодорхойлт, ажлын үнэмлэхээ үзүүлэн зөвхөн ажил гэрийн хооронд хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрч байгаа.

Харьяа орон нутгийн эмчийн хяналтад шилжүүлэх 13Б хуудас, оршуулгын ажил, хүнс, малын тэжээл, эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх зорилгоор зайлшгүй хөдөлгөөнд оролцох шаардлагатай иргэдийг Эрүүл мэндийн сайдын А/29 тушаалын дагуу 72 цагийн дотор өгсөн PCR шинжилгээг үндэслэн хотоос гарах хөдөлгөөнийг зөвшөөрнө.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Зайлшгүй хөдөлгөөнд оролцох шаардлагатай иргэдийг 72 цагийн дотор өгсөн PCR шинжилгээнд үндэслэн хотоос гарахыг зөвшөөрнө  
Үзсэн: 525 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй