![](/uploads/201405/news/thumb/05e278b6c25f4ae9be116e26dbd0f95c_x3.gif)
Өнгөрсөн долоо хоногт УИХ, Засгийн гарын гишүүдийн "давхар дээл"-ийг тайлах хуулийн төсөл унасан. Хуулийн төслийг эсэргүүцэж байсан гишүүдийн хувьд баярлууштай мэдээ байсан ч зарим гишүүдийн хувьд эсэргээрээ байлаа. Тодруулбал, "давхар дээл"-ний хуулийг анхнаасаа дэмжиж эрх баригч намаасаа эсрэг санал өгч байсан гишүүдийн хувьд таагүй хэрэг боллоо. Тэдний нэг нь ҮХАА-н сайд Х.Баттулга. Тэрээр "давхар дээл"-ний хуулийн төсөл унасны маргааш буюу өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын даргад сайдын суудлаас огцорч УИХ-ын гишүүнээр үлдэе гэсэн хүсэлтээ өргөн барьсан.
Албан бус эх сурвалжийн мэдээгээр Х.Баттулга сайд өнгөрсөн пүрэв гарагийн орой Ерөнхий сайдад өөрийн огцрох хүсэлтийг өргөн барьсан аж. Засгийн газрын тэргүүн түүнд хамтарч ажиллах хүсэлт тавьсан боловч сайд боломжгүй хэмээн хэлжээ. Үүнийг нь УИХ-ын дарга З.Энхболд нотлож чуулганы хуралдааны үеэр "Сайдын өргөдлийг хүлээж авлаа. Ерөнхий сайдад эхлээд өгчихсөн юм байна. Түүний орны хүнийг Ерөнхий сайд томилно" хэмээн хэлсэн юм.
Х.Баттулга сайдын асуудлыг хэлэлцэнэ | ||
Үзсэн: 920 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.