Шууд Chart

Сан Франциско хотод монголын далбаа мандлаа

2013-07-16 12:44:33

Монгол Улсын Үндэсний баярыг тохиолдуулан 2013 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Сан Франциско хотын Захиргааны байранд манай улсын төрийн далбаа мандуулах ёслол болж уг ёслолд Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа ЕКГ-ын консул П.Баасанхүү, Зөвлөх Б.Гэрэлмаа,  АНУ-ын Төрийн департаментийн Сан Франциско дахь гадаад орнуудын Дипломат төлөөлөгчийн газруудыг хариуцсан Бүсийн захирал Патрисиа Г.Хаес, Сан Франциско хотын Захирагчийн Тамгын газрын Олон улсын худалдааны хэлтсийн Захирал Марк Чандлер,  Ёслолын хэлтсийн Захирал Маттью Гүдо  зэрэг Америкийн албаны хүмүүсээс гадна тус хотод амьдарч буй монгол иргэдийн төлөөлөл оролцлоо.  

Энэхүү ёслолын арга хэмжээний үеэр Сан Франциско хотын Захирагчийн Тамгын газрын Олон улсын худалдааны хэлтсийн Захирал Марк Чандлер Консул П.Баасанхүүд Монгол, Америкийн найрамдал, Монгол өв соёлын өдрийг тэмдэглэн өнгөрөөх тухай Сан Франциско хотын Захирагч Эдвин Лигээс гаргасан тунхаглалыг гардуулав.


Сан Франциско хотод монголын далбаа мандлаа  
Үзсэн: 1335 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй