Шууд Chart

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Европын зарим оронд суугаа элчин сайд нартай цахим уулзалт хийв

2021-03-06 21:16:17

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар /ДТГ/-ын тэргүүн нартай ганцаарчилсан цахим уулзалт хийж эхэлсэн бөгөөд өнөөдөр буюу 2021 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Бүгд Найрамдах Итали Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд нартай цахим уулзалт хийв.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг шинээр байгуулагдсан Засгийн газраас хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа болон цаашид гадаад харилцааны салбарт хийхээр төлөвлөж буй ажил, арга хэмжээнүүдийн талаар танилцуулж, тодорхой асуудлуудаар үүрэг чиглэл өгөхийн зэрэгцээ тухайн оронтой хөгжүүлж буй харилцааны талаар Элчин сайд нартай санал солилцов.

Мөн гадаадын улс орнууд “Ковид-19” цар тахлын үеийн хүндрэл бэрхшээлийг даван туулах, ард иргэдээ вакцинжуулах, эдийн засгийг сэргээх, цар тахалтай тэмцэж буй талаарх сайн туршлагыг судалж нэвтрүүлэх чиглэлээр идэвх, санаачлагатай ажиллаж, тодорхой санал дэвшүүлж, эрч хүчтэй ажиллахыг Элчин сайд нарт үүрэг болгов.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Европын зарим оронд суугаа элчин сайд нартай цахим уулзалт хийв  
Үзсэн: 996 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй