![](/uploads/201405/news/thumb/97e167d45467f80ebacc61dcf2162e92_x3.jpg)
“Үндэсний бичиг үсгийн баяр-2014” наадам “Монгол бичгээ бүх нийтээрээ сурцгаая” уриан дор өнгөрсөн бямба гарагт Чингисийн талбайд зохион байгуулагдлаа.
Баярын ерөнхий зохион байгуулагчаар Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Үндэсний номын сан, Төрийн хэлний зөвлөл, хамтран зохион байгуулагчаар МУИС, МУБИС, Хүмүн бичиг сонин, Хүүхдийн номын ордон, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Бичиг соёл төв зэрэг 10 гаруй төрийн болон төрийн бус байгууллага, мөн бичиг үсгээ дээдлэгч хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцсон байна.
Үндэсний бичиг үсгийн баярын хүрээнд монгол бичгийн олимпиад, түргэн уншлагын, сайхан бичгийн, уран бичлэгийн уралдаан, “Монгол түмний оюуны өв- Монгол бичиг” нэртэй хэлэлцүүлэг, уулзалт ярилцлага, төрөл бүрийн үзэсгэлэнг олон нийтэд дэлгэн үзүүлж сурталчилжээ.
Анх 2003 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч, үндэсний бичиг соёлоо эрхэмлэн дээдлэх, түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор жил бүрийн тавдугаар сард “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг тэмдэглэж эхлээд 11 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа ажээ.
Үндэсний бичиг үсгийн баярыг тэмдэглэлээ | ||
Үзсэн: 1153 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.