Шууд Chart

Манай улс эрчим хүч экспортлох боломжтой

2014-05-06 10:51:47

Батлан хамгаалах яам, Эрчим хүчний яам, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран өнгөрсөн ням гарагт “Зүүн хойд Азийн эрчим хүчний аюулгүй байдал” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. 

Монгол, ОХУ, Япон, БНСУ зэрэг орны 100 орчим мэргэжилтэн оролцсон уг хурлаар бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдлыг хэрхэн хангах, үүнд ямар сөрөг нөлөөлөл байж болох талаар хэлэлцжээ. 
 
Эрчим хүчний нөөцийн хомсдол үүсэх, хүрээлэн буй орчинд үзүүлэх зарим эх үүсвэрийн сөрөг нөлөө, технологийн хоцрогдол  зэрэг эрс­дэл бийг мэргэжилтнүүд хурлын үеэр онцлож байлаа. Түүнчлэн манай улс эрчим хүч экспортлогч орон болох боломжтой. Гадаад ул­сын судалгааны  байгууллагуудтай  хамтран ажиллах, нүүрсээ хоёр­догч орноор дамжуулан гуравдагч оронд нийлүүлэх, тээвэрлэлтийн асуудлаа шийдвэрлэх нь зүйтэй гэж оролцогчид дүгнэсэн байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

Манай улс эрчим хүч экспортлох боломжтой  
Үзсэн: 1200 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй