Шууд Chart

“Хөгжлийн түншлэлийг хөгжүүлэх” төслийн өрөө нээгдлээ

2014-05-06 11:03:08

Зам, тээврийн салбарын тогтвортой хөгжлийг хангах, төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх зорилгоор БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн хөрөнгө оруулалтаар “Хөгжлийн түншлэлийг хөгжүүлэх” төслийн өрөөг нээлээ.

Энэхүү төслийн өрөөнд Зам, тээврийн салбарын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, нэгдсэн тээврийг хөгжүүлэх, зам, тээврийн салбарын тогтвортой хөгжлийн стратеги боловсруулах, төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, тээвэр худалдааг хөнгөвчлөх, шинэ санаа гаргах инноваци нэвтрүүлэх чиглэлээр салбарын үйл ажиллагаанд зөвлөмж гаргаж дэмжлэг үзүүлэх “Think tank” баг болон “Хөгжлийн түншлэлийг хөгжүүлэх" зөвлөх багууд ажиллах юм байна.
Мөн уг өрөөнд зам, тээврийн яамны “Номын сан” байгуулагдах бөгөөд яамд хоорондын болон газар хоорондын үйл ажиллагааг нэгтгэх, нэгдмэл ойлголтод хүрэх уулзалт зохион байгуулагдаж байх ажээ. 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

“Хөгжлийн түншлэлийг хөгжүүлэх” төслийн өрөө нээгдлээ  
Үзсэн: 742 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй