![](/uploads/202103/news/thumb/d73d0cc95a683351e09b39707f9cbded_x3.jpg)
2021 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн эмнэлгийн Эмнэлзүйн нэгдсэн лаборатори нь “Эрүүл мэндийн лабораторийн чанар ба чадавхид тавих шаардлага” MNS ISO 15189:2015 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн “Итгэмжлэгдсэн лабораторийн гэрчилгээ”-гээ гардан авлаа.
Тус эмнэлгийн эмнэлзүйн лаборатори нь олон улсын чанарын удирдлагын тогтолцооны стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, иргэд, үйлчлүүлэгч болон ажилтан, албан хаагчдын сэтгэл ханамж, хэрэгцээ шаардлагад нийцсэн дэвшилтэт технологид тулгуурлан үр дүнгийн чанар, хангалтын баталгаажилт, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
Эмнэлгийн хамт олон 2021 ондоо багтан тусламж үйлчилгээндээ “Молекул биологийн лаборатори”-ийн үйл ажиллагааг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
"Эрүүл мэндийн лабораторийн чанар ба чадавхид тавих шаардлага" стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ | ||
Үзсэн: 845 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.