Шууд Chart

Д.Эрдэнэбат: Бид хэн нэгэндээ ял тулгах гэж Засаг бариагүй, олонх болоогүй

2014-05-06 14:11:40

УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр хуралдсан. Өдөржин хуралдсан бүлгийн хуралдааны талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Бүлгийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Хяналтын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төсөл мөн шинэ төмөр зам барих тогтоолын төслийг хаалттай хэлэлцсэн байна.
 
Бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлэлцсэн асуудлуудын талаар товч мэдээлэл өгсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
 
-Яамдын тоог цөөрүүлэх шаардлагатай гэж сөрөг хүчин ярьж байгаа. АН-ын бүлэг үүн дээр ямар байр суурьтай байгаа  вэ?
- Засгийн газар төсвийн тодотголоо оруулж ирэх ёстой. Төсвийн тодотголоор яамдын асуудлыг хэрхэн оруулж ирэх нь тэдний бүрэн эрхийн асуудал. Ер нь бол манай гишүүдийн олонх нь Засгийн газрынхаа бүтэц зохион байгуулалтыг цомхон байгая гэдэг саналыг гаргаж байгаа. Энэ асуудлыг ярилцана. Гэхдээ хугацааны хувьд ямар нөхцөлд яаж шийдэх гэдэг нь хүлээгдэж байгаа зүйл гэж хэлж болно.
 
-Х.Баттулга сайдыг чөлөөлөх тухай бүлэг байр сууриа нэгтгэж ярьсан болов уу?
-Засгийн газраас Х.Баттулга сайдын асуудлаар УИХ-д асуудал оруулж ирсэн нөхцөлд Ардчилсан намын бүлэг яах вэ гэдгээ дахин хуралдаж байж шийднэ.
 
-Үйлдвэр хөдөө, аж ахуйн салбарт хийгдэж байгаа шинэчлэлийг Х.Баттулга сайд үргэлжлүүлээд явах нь зөв үү?
-Үйлдвэр хөдөө, аж ахуйн салбарт шинэчлэлт өөрчлөлтийн олон ажил хийгдэж байгаа. Х.Баттулга сайд өөрийнхөө хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт өгсөн учраас Засгийн газар нухацтай хэлэлцэх байх. Шинэчлэлийг цааш нь үргэлжлүүлэх хүсэл эрмэлзлэл байна уу, үгүй юу гэдгийг Х.Баттулга сайдаас өөрөөс нь асуух хэрэгтэй.
 
-Сүүлийн үед Ардчилсан намын бүлэг байр сууриа нэгтгэж чадахгүй, дотроо хагаралдаж байна гэсэн хардлага байна. Үүнд ямар тайлбар хийх вэ?
-  Ардчилсан намын бүлэг Ерөнхийлөгчийн өргөн барьсан "давхар дээл"-ийг тайлах хуулийг дэмжих нь зүйтэй гэж үзэж байгаа. Харамсалтай нь эцсийн хэлэлцүүлэгт Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн хувилбар 180 градус эргэсэн. Ерөнхийлөгч зөвхөн Ерөнхий сайд УИХ гишүүн байж болно гэснийг Ерөнхий сайд буюу үндсэн чиг үүргийн яамдууд гэж өөрчилсөн. Хоёрдугаарт, Ерөнхийлөгч энэ хуулийг 2016 оноос мөрдөнө гэж заасныг 2014 он болгож өөрчилсөн. Тийм учраас эцсийн хэлэлцүүлгийн үеэр Ардчилсан нам Ерөнхийлөгчийн өргөн барьсан анхны хувилбарыг дэмжинэ гэдэг дээр байр сууриа хатуу илэрхийлсэн. АН уг асуудлаар одоог хүртэл байр сууриа илэрхийлсээр байгаа. Үүгээр далимдуулан Засгийн газрыг тогтворгүй болгох гэсэн хөндлөнгийн өдөөлтөд АН ороогүй. Цаашид ч орох ёсгүй. АН хэзээ ч 100 хувийн саналаар асуудлыг шийдэж байгаагүй. Зарим гишүүд өөр, өөрийнхөө үзэл бодлоор саналаа өгснийг буруутгахгүй байгаа.
 
-УИХ-ын гишүүн Р.Бурмаа эсрэг санал өгснөөрөө намаасаа хөөгдөх тухай яригдаж эхэлсэн. Дараа нь УИХ-ын дарга З.Энхболд эсрэг санал өгсөн. Тиймээс З.Энхболдтой  хариуцлага тооцох асуудлыг ярих уу?
-Уг нь намын асуудал байгаа юм. Манай Хяналтын Ерөнхий хорооны шийдвэр бол дүгнэлт юм. Үүнийг шийддэг байгууллага бол Үндэсний зөвлөлдөх хороо. Бид хэн нэгэндээ ял тулгах гэж энэ Засгийг бариагүй, олонх болоогүй. Гэхдээ өөрсдийнхөө намын үндсэн зарчим шийдвэрийг хүндэтгэж үзэх нь тэдний хамгийн гол улс төрийн ноён нуруу байх ёстой гэдэг дээр хатуу байр суурьтай байгаа. Асуудал дандаа Ардчилсан намын шийдвэрээс гажаад явна гэж бодохгүй байна. Бидэнд дотроо ойлголцох зүйлүүд байгаа. Гэхдээ үүнийг эргэж нийлшгүй хагарал гэж ойлгож болохгүй.
 
-Х.Тэмүүжин сайдын асуудалд Ардчилсан намын бүлэг завсарлага авсан. Өчигдөр бүлгийн хуралдаанаараа энэ асуудлыг ярилцсан уу?
-Х.Тэмүүжин сайдын асуудлаар Ардчилсан намын байр суурь хэвээрээ байгаа. Сүүлийн үед Х.Тэмүүжин сайдын хувийн амьдрал руу нь хэт их орж байна. Нотлогдоогүй зүйл олон байгаа. Хэн нэгнийг гэм буруутай нь нотлогдоогүй байхад хариуцлага хүлээлгэх ёсгүй. Хуулийн дагуу дөрөв дэх өдөр энэ асуудлыг хэлэлцэнэ.
 
- Хариуцлагагүй ажилласан зарим сайд нарт хариуцлага тооцох ёстой гэдэг зүйл яригдаж байна. Үүнд Ардчилсан намын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?
-Сайд нарт хариуцлага тооцох тухай асуудлыг оруулж ирэх нь Засгийн газар буюу Ерөнхий сайдын хийх ажил.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Д.Эрдэнэбат: Бид хэн нэгэндээ ял тулгах гэж Засаг бариагүй, олонх болоогүй   
Үзсэн: 3167 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
69.143.222.xxx [69.143.222.xxx] 2014-05-06 22:13
Mongoliin olj absan Ardchilaliig ene hulduu tolgoi irj boomilj bgaag bygd sonsoj medej bgaa shyy, Erdenebat bol Tygjil geed helchihed bolno doo, eroosoo gyjirdej , boomilj unagaad l ajlaa yabuuldag ,ene arga barilaaraa her hol yabahiig harnaa, bid tenegyyd bish , Erdenebat , malaa
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-05-06 18:54
Энэ махан толгойны амнаас ийм л үг гарна
222.106.184.xxx [222.106.184.xxx] 2014-05-06 16:54
"Бид хэн нэгэндээ ял тулгах гэж Засаг бариагүй, олонх болоогүй" үүгээрээ юу хэлэх гээд байгаа юм бэ. Төрийн ажлыг завхруулсан, хариуцлагагүй, ажлаа мэддэггүй, идэж уудаг нөхөр олонх дотор байгаа бол хариуцлага тооцохгүй гэж олонх болсон гэж ойлгох уу. Чи адаглахнаа үгээ бодож хэлж байгаач. Та нар бол бие биендээ барьцаалагдсан, холбоотой хонь шиг холбоосны үзүүр тайлагдвал бүгдээрээ тарж бутран шившгээ дэлгэх амьтад гэдгээ харин өөрөө хэлээд өгөх шиг боллоо.
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-05-06 16:39
D.Erdenebat gishuunee ta nar odoo oorsdoo yal tulgaj chadahgui bj bolno tsag ni ireheer ard tumen chamaas ta naraas yal asuuh bolno olonhooroo niilj oorsdiin halaasaa zuzaalj bn uu te
202.21.105.xxx [202.21.105.xxx] 2014-05-06 16:29
AN itgej sanalaa ogson umsan tegsn neg l bisheee buruu yavaad bna ene Erdenebat ni bur bish hun umaa haraad bsan ih hiirhsen yarij helj bgaa ni omnoh zasag barij bsan nam ni arai l buuritai umand tulhtai nam baijeee,bas odoogiin zasag daraa daraagiin zasagt buruu jishig togtooloo zasag l barij bval huuli zorchood ch hamaagyi sorog huchnee buulgaj avdag ih buruu zuiliig bii bolgochihloo dooo ene buruu uildliig ni helj yaridag neg ch gsn zuv hun ene namd bgyi l um bh daaa
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2014-05-06 14:53
lalaruud hiisen zuilnhee hariutsalgiig er hun huleej chadhagui bol zailaaa
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-05-06 14:43
та нар хэн нэгэнд биш ард түмэнд ял тулгаж амьдралыг нь сүйрүүлж энэ монгол орныг харийнханы барьцаанд өгөх гэж л олонхи болох гэж засаг барих гэж зүтгээд байсан юм байна л даа одоо л бид ойлгож эхлэж байна
103.11.192.xxx [103.11.192.xxx] 2014-05-06 14:40
Адар Асуудлаа шийдэхээс айгаад байгаа юм байна. ажиллах аргаа олохгүй багйаа юм байна. ер нь олны төлөө юу ч хийхгүй, бие ибедээ найр тавьж, хайр зарлаж, эсвэл янаглан хорлосоор байгаад 2016 оныг хүргэх бололтой. АН-ын нүүр царай нь энэ шүүдээ. Алтанхуягтаа шахалт үзүүлж чадахгүй болчихоор Ерөнхий сайд өөрөө шийдэх ёстой гэнээ. Ийм байх юм бол УИХ-ын хяналт хаана байх юм. Та нар бие биедээ ял тулгахгүй байлаа гэхэд та нараас хариуцлага нэхэх субъект бас байна шдээ.
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2014-05-06 14:36
yamar teneg umbe. hervee nam ni ingej hamgaalaad baival hun yu ch hiij bolno gesen ug uu. haana haanaa hariutslagatai baimaar umaa. odoo bol erh barigch namiin said yanhan huhentei yvj holboo uusgeed bhad ni namiin ner toriin toloo geed hamgaalaad bhiin bh daa
202.126.91.xxx [202.126.91.xxx] 2014-05-06 14:32
Эрдэнэбат зөв хэлжээ. Цаашдаа ч гэсэн энэ зангарагаа битгий тавиарай даа.

Бидэнтэй нэгдээрэй