Шууд Chart

Монгол Улсын худалдааны бодлогыг хэлэлцэж байна

2021-03-18 15:29:19

Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ) 2021 оны гуравдугаар сарын 17-19-ний өдөр Монгол Улсын худалдааны бодлогыг хянан хэлэлцэж байна.

Хуралдаанд оролцож байгаа монголын талын төлөөлөгчдийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүлж, хуралдааны даргаар Исланд Улсын Элчин сайд Хералд Аспелүнд, хэлэлцүүлэгчээр Малайз Улсын Элчин сайд Рашиди Саид нар ажиллаж байна.

Хуралдааны эхний өдөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг худалдаа, макро эдийн засгийн чиглэлээр Засгийн газраас сүүлийн долоон жилд авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээ, цаашдын зорилтын талаар үг хэлэв. Монгол Улсын худалдааны бодлогын талаарх тайлантай холбогдуулан ДХБ-ын гишүүн 16 улсаас 300 гаруй асуулт урьдчилан ирүүлснээс гадна хуралдааны үеэр 21 улсын төлөөлөл үг хэлэв.

Гишүүн улс орнууд Монгол Улс нээлттэй, чөлөөт худалдааны бодлого хэрэгжүүлж, олон талт худалдааны тогтолцоог бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгааг үнэлээд, Засгийн газар эдийн засгийг төрөлжүүлэх, худалдааг хөнгөвчлөх, экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр идэвхтэй бодлого баримталж ирснийг онцолж байв. Үүний зэрэгцээ хөрөнгө оруулалтын орчин, худалдааны бодлого зохицуулалтын ил тод байдлыг хангах, эдийн засаг дахь төрийн оролцоо мөн худалдаан дахь техникийн зохицуулалтыг сайжруулах, боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага байгааг тэмдэглэв.

Дэлхийн худалдааны байгууллага Монгол Улсын худалдааны бодлогыг өмнө 2005, 2014 онд тус тус хянан хэлэлцэж байсан болно.


Монгол Улсын худалдааны бодлогыг хэлэлцэж байна   
Үзсэн: 1363 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй